Зохицуулагчдаас тоглоомын аитем, давуу эрх, ямар нэгэн ашигтай зүйл байнга шаардахыг хориглоно. Ямарваа нэгэн сэлэм, Donator цол эсвэл тоглоом доторх мөнгө гуйгаад зохицуулагч үгүй гэж хариулсан бол дахиж асууж гуйхгүй байхыг хүсэж байна. Хэрэв тэгсэн тохиолдолд дүрмийн дагуу эхний удаад сануулга өгөх болно. Сануулга өгсний дараа доорх шийтгэлээр зохих арга хэмжээ авна.